У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд Үндсэн хуульд гар хүрэхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчид нэг хүн дахин нэр дэвших боломжийг бий болгох үйл явц өрнөж болзошгүй байгаа. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс Ерөнхийлөгчид дахин нэр дэвшүүлэхгүй байх санаачилгыг гаргаж гарын үсэг хүртэл цуглуулж эхлээд буй. Тэгвэл Үндсэн хуулийн өөрчлөлт тойрч яригдаж буй асуудалд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр цахим хуудсаараа дамжуулан “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр дахин сонгогдохын тулд үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар зүтгэж байна гэх ташаа мэдээлэл, улс төржилт олон нийтийн сүлжээнд тархаж байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 25-нд илэрхийлсэн байр суурийг дахин сануулж байна. Нэмж тодотгоход Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь хэвээрээ байгаа болно” гэлээ.

Улсын дугаар, гэрчилгээгүй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулахгүй
Улсын дугаар, гэрчилгээгүй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулахгүй
 
МАРГААШ: Улаанбаатарт 24 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 24 хэм дулаан
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!