Ой, хээрийн болон обьектын түймрийн нөхцөл байдлын талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд, УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү "Улсын хэмжээнд өнөөдрийн /2025.05.19/ байдлаар объектын гал түймрийн 2212 тохиолдол бүртгэгдснээс 64.6 хувь нь иргэний санамсар болгоомжгүй үйлдлээс болж гарсан байна. Нийт тохиолдлын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 32.8 хувиар өссөн байна.
Он гарсаар 12 аймгийн 58 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 89 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34.1% өссөн дүнтэй байна.
Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 47.071 га, хээрийн 701.731 га талбай, нийт 748.802 га талбай, 5 байшин, 49 гэр, 4 автомашин, 7 мотоцикл, 99 малын хашаа, 12 өвөлжөө, 5934 бог, 395 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!