
Махны үнэ нэмэгдсээр килограмм нь 23.405 төгрөг болов. Зах худалдааны төвүүдэд худалаалж буй үхрийн цул мах дунджаар ийм үнэтэй байна. Энэ нь тавдугаар сарын 12-ны өдрийн байдлаар махны үнэ 0.3 хувиар өссөн дүн болохыг Нийслэлийн статистикийн газар мэдээлжээ. Мөн үхрийн ястай махны үнэ 0.2 хувиар өсөж килограмм нь 20243 төгрөг болсон байна.
Жил бүрийн хавар махны нийлүүлэлт багасаж эрэлтийг дагаад үнэ нь тэнгэрт хаддаг. Иймд махны үнийг бууруулах зорилготой нийслэлийн махны хэрэгцээнд жил бүр нөөцийн мах худалдаанд гаргадаг. Энэ жил 44 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгаа юм.