ТОДРУУЛГА: Үндэсний их баяр наадмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдвал Улсын заан Б.Бат-Өлзийд арслан цол нөхөж олгох тухай асуудал яригдана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 47 секунд

"Улсын заан Б.Бат-Өлзийд арслан цол, Улсын харцага Э.Ууганбаярт улсын гарди цол нөхөж олгохоор болжээ" гэх мэдээлэл цахим орчинд цацагдаж эхэлсэн.

Тодруулбал, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар боловсруулж, Ардын хувьсгалын 100 жилийн ойн их баяр наадамд зориулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөд цол чимгийг нь нөхөж олгох асуудлыг тусгасан байдаг. Үүнтэй холбоотойгоор тус барилдаанд түрүүлсэн Улсын заан Б.Бат-Өлзий тэрүүтэй бөхчүүдэд цол чимгийг нь нөхөж олгохоор болжээ гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн юм.

Энэ талаар бид УИХ-ын гишүүн О.Амгаланбаатараас тодруулахад, "Үндэсний их баяр наадмын тухай хуульд баяр наадам тасрах ёсгүй гэж заасан байдаг. Гэтэл ковидын үед буюу 2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ойн их баяр наадмыг үзэгчгүйгээр нөхөн тэмдэглэж, 512 бөх барилдсан ч шөвгөрсөн цол чимгийг нь олголгүй, батламж хадгалуулаад өнгөрсөн. Тиймээс тухайн бөхчүүдэд цолыг нь нөхөж олгох тухай заалтыг Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан. Одоогоор хуулийн төсөлд санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн байгаа. Дараа нь УИХ-д өргөн барина. Хэрэв УИХ дэмжээд, батлагдвал цол чимгийг нөхөж олгох тухай асуудал яригдана" гэлээ.

ЭСРЭГ ТЭСРЭГ БАЙР СУУРЬ: Б.Энхбаяр “Ерөнхий сайдын асуудлыг МАН-ын УЗ, Бага хурлаар хэлэлцэх шаардлагагүй“ гэсэн бол А.Ариунзаяа дээрх асуудлыг “Хэлэлцэхээр болсон“ гэв
ЭСРЭГ ТЭСРЭГ БАЙР СУУРЬ: Б.Энхбаяр “Ерөнхий сайдын асуудлыг МАН-ын УЗ, Бага хурлаар хэлэлцэх шаардлагагүй“ гэсэн бол А.Ариунзаяа дээрх асуудлыг “Хэлэлцэхээр болсон“ гэв
 
Г.Дамдинням: Ерөнхий сайд улс төрийн шийдвэрээ гаргах ёстой
Г.Дамдинням: Ерөнхий сайд улс төрийн шийдвэрээ гаргах ёстой
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!