Өрхийн сарын дундаж нийт орлого 2.8 сая төгрөг болж 394.3 мянгаар нэмэгджээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 12 секунд

Он гарсаар эхний дөрвөн сарын байдлаар нэг өрхийн сарын дундаж нийт орлого 2.8 сая төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 16.3 хувиар буюу 394.3 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 175.9 мянган төгрөг буюу 6.7 хувиар тус тус өссөн үзүүлэлт болсныг Үндэсний статистикийн хороо тайландаа дурджээ. Статистик мэдээллээр, мөнгөн орлого мөнгөн орлого 2.6 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 16.1 хувиар буюу 366.5 мянган төгрөг, өмнөх улирлаас 6.5 хувь буюу 162.2 мянган төгрөгөөр тус тус өсөв. Бүтцээр нь авч үзвэл, мөнгөн орлогын 57.4 хувь буюу 1.5 сая төгрөг нь цалин хөлсний орлого бол 582.9 мянга буюу 22 хувийг тэтгэвэр тэтгэмжийн орлого бүрдүүлж байна. Харин маш бага хувийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээний орлого тус тус бүрдүүлжээ.

Төв аймгийн сумын засаг дарга А нь нэр бүхий  компанийн удирдлагуудаас хахууль өгөхийг шаардаж, улмаар мөнгө авсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Төв аймгийн сумын засаг дарга А нь нэр бүхий  компанийн удирдлагуудаас хахууль өгөхийг шаардаж, улмаар мөнгө авсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
 
Г.Дамдинням: Ерөнхий сайд улс төрийн шийдвэрээ гаргах ёстой
Г.Дамдинням: Ерөнхий сайд улс төрийн шийдвэрээ гаргах ёстой
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!