Өнгөрөгч өдрүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн түүний найз охин Ө.Өгөөмөр нартай холбоотой мэдээлэл хөндөгдөж, олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулаад буй. Иргэдийн зүгээс тэднийг орлогоо нотлохыг шаардаж буй билээ. Тэгвэл Ерөнхий сайд эл асуудалд тайлбар хийлээ. Тэрбээр "Хүүтэйгээ ярилцсан. Миний хүү бол Херотой хамтран ажиллаж контент хийгээд явж байгаа залуу. Орлогоо нотолж чадахгүй бол сүйн бөгж байсан ч хураалгах ёстой гэдгийг хэлсэн. Олон нийтийн зүгээс тавьж буй шаардлагад хүндэтгэлтэй хандаж байна" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!