Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Трансформаторт гарсан түймрийн улмаас таван автомашин, 9 мотоцикл шатжээ

Огноо
Унших
1 минут 2 секунд

Хаврын хуурайшилтай өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудаас онцгой байдлын газарт ирүүлж буй гал түймрийн дуудлага тасрахгүй байна. Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны “Баянгол” дэлгүүрийн урд трансформаторт гарсан түймрийг онцгой байдлын албан хаагчид бүрэн унтраахаар ажиллаж байгааг мэдээллээ. Гал түймрийн дуудлага 13:51 цагт бүртгэгдсэн бөгөөд энэ дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна.

Алба хаагчдыг очиход их хэмжээний хураалттай цахилгааны тоолуур, 5 автомашин бүрэн шатаж, 1 автомашин хайрагдаж, 9 мотоцикл шатаж байсан бөгөөд галын тархалтыг 14:50 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.

“ХҮН нам зөөлөн суудал хүсээд, ХАЛУУН хөнжилд орсон зүйл байхгүй“
“ХҮН нам зөөлөн суудал хүсээд, ХАЛУУН хөнжилд орсон зүйл байхгүй“
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.