Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн эхнэр энэ сарын 9-нд 17 давхраас унаж, амиа алдсан. Талийгаачийн үхэл амиа хорлолт уу, гадны нөлөөтэй юу гэдгийг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа юм. Эхнэрийнх нь ар гэрийнхний мэдэгдэж буйгаар Элчин сайд А.Төмөр гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэснээс үүдэлтэй хэмээж буй юм. Харин Элчин сайд А.Төмөрийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон байсан ч эргүүлэн татаагүй байсан гэх мэдээлэл цацагдаж байгаа. Энэ талаар ГХЯ-наас тодруулахад "Элчин сайд А.Төмөрийг 2020 онд томилсон. Бүрэн эрхийн хугацаа нь 2024 онд дуусаж, нөхцөл байдлаас шалтгаалан 1 жилээр сунгагдсан байсан. Сунгасан хугацаа нь энэ зун дуусаж байгаа. Түүнд хариуцлага тооцох, эргүүлэн татах асуудлыг талийгаач эхнэрийнх нь шүүх шинжилгээний дүгнэлт албан ёсоор гарсны дараа яригдах байх. ГХЯ-ны зүгээр албан ёсны дүгнэлтийг хүлээж байна" гэлээ.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!