Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Талбай чөлөөл. Төв талбай танай гэр бүлийн эдлэн биш. Л.Оюун-Эрдэнэ ээ, Х.Нямбаатар аа“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 51 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардаж "Огцрох амархан" нэртэй жагсаал төв талбайд зохион байгуулагдаж буй. Үүнтэй давхцаж, төв талбайд олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж эхэлсэн.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Талбай чөлөөл. Төв талбай танай гэр бүлийн эдлэн биш. Л.Оюун-Эрдэнэ ээ, Х.Нямбаатар аа" гэж шаардлаа.

Сануулахад, өнгөрсөн дөрөвдүгээр сард "Food festival" зохион байгуулах нэрээр төв талбайд том хэмжээний асар байгуулсан. Үүнээс хойш яамдын нээлттэй хаалганы өдөрлөгүүд ээлж дараалан зохиогдох болсон нь өргөн хэмжээний жагсаал зохион байгуулахад саад болох оролдлого гэж зарим иргэдийн зүгээс хардаж байгаа юм.

Голомт банк UNIVERSE шинэ картуудаа танилцууллаа
Голомт банк UNIVERSE шинэ картуудаа танилцууллаа
 
Баярын өдрүүдэд 316 хүн эрүүлжүүлэгджээ
Баярын өдрүүдэд 316 хүн эрүүлжүүлэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.