ОХУ-д эзэмшүүлсэн "Ленин" клубын газрыг 2014 онд хотын даргаар Э.Бат-Үүл байхдаа захирамж гаргаж нэр бүхий Монгол иргэдэд тухайн газрыг давхардуулан эзэмшүүлсэн гэх асуудлыг НЗДТГ-ын дарга Д.Амгалан өмнө нь мэдээлж байсан билээ. Өөрөөр хэлбэл нийслэлээс тус газрыг зөвшөөрөлгүйгээр ашигласан гэж үзэн газар дээрх обьектыг албадан буулгах ажиллагааг өнгөрсөн амралтын өдрүүдэд явуулсан юм.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатараас тодруулахад тэрбээр "Ленин клуб"-ийн дэргэд зөвшөөрөлгүй барилга барьсан хүмүүс их БЯРТАЙ юм билээ. Баахан бөхчүүд авчирсан. Өдөрт нь шүүгчийн бичиг ирүүлсэн. Би тэр шүүгчийн асуудлаар шүүхийн сахилгын хороонд бичиг явуулна. Өөрөөр хэлбэл шүүгч захирамж гаргаж болохоос наад ажиллагаагаа түр зогсоо гэдэг бичиг явуулах ёсгүй. Тиймээс нэлээд хүчтэй, нөлөөтэй хүмүүс байна лээ. Хоёрдугаарт, залилан хийсэн үйлдлийг нь шалгуулахад 2025 он гарснаас хойш 3 удаа ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ санал гаргасан байсан" гэв.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!