Төв аймгийн сумын засаг дарга А нь нэр бүхий  компанийн удирдлагуудаас хахууль өгөхийг шаардаж, улмаар мөнгө авсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 54 секунд

Прокурорын байгууллага 2025 оны 5 дугаар сарын 12-ноос 16-ны өдрийг хүртэл хугацаанд 253 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 98, Өмчлөх эрхийн эсрэг 64, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 54, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 10, Авлигын 6, Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг 5, Эдийн засгийн 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг 3, Хүний амьд явах эрхийн эсрэг 3, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг 2, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг болон Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг, Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг тус бүр 1 байна.

Нийслэлийн прокурорын газраас Төв аймгийн сумын засаг дарга Л.А нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий компанийн удирдлагуудаас хахууль өгөхийг шаардаж, улмаар автогрейдер, авто зам индүүдэгч болон тээврийн хэрэгслийн засварын мөнгө авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар, хахууль өгсөн иргэдэд Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

ШУУРХАЙ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж байна
ШУУРХАЙ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж байна
 
Г.Дамдинням: Ерөнхий сайд улс төрийн шийдвэрээ гаргах ёстой
Г.Дамдинням: Ерөнхий сайд улс төрийн шийдвэрээ гаргах ёстой
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!