Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Номтойбаяр: Ерөнхий сайд маань баялгийн сангийн нэрээр хүч түрэн бизнесийг дээрэмдэхийг эсэргүүцсэн мань мэтийг “ялаа” гэж коммунист адлал бүхий үг шидэх гэж. Баасан дээр суудаг жинхэнэ ялаа бол намчид шүү дээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж, хүү О.Тэмүүлэнтэй нь холбоотой үүссэн асуудалд тайлбар өгсөн. Энэ үеэрээ тэрбээр өөрийн болон хүүгийнхээ хөрөнгө орлогын мэдүүлгийг нотолно гэдгээ илэрхийлсэн. Тэгвэл үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр "Би Л.Оюун-Эрдэнэ хүүгийнхээ сүйт бүсгүйдээ бэлэглэсэн цүнх, бөгж дайны мөнгийг эзэмшил бүхий компанийхаа ашиг орлогоор төлөх боломжтой гэж мэддэгийн хувьд үнэнг хэлсэндээ олонд адлуулсан. За тэр ч яахав. Өнөөдөр бизнестэй байна гэдэг бол ардчилал, бизнесийн эрх чөлөөг нээсэн 1988 оны “Цаг үе залуучууд” С.Баяр, 1990 оны С.Зориг, Ц.Элбэгдорж, Д.Сосорбарам, Б.Баабар гэх мэт олны түүчээлсэн хувьсгалын буян. Гэтэл 9 маань халамж үйлдэлтэй баялгийн сангийн нэрээр хүч түрэн бизнесийг дээрэмдэхийг эсэргүүцсэн мань мэтийг “ялаа” гэж коммунист адлал бүхий үг шидэх гэж. Баасан дээр суудаг жинхэнэ ялаа бол намчид шүү дээ. Өнөөдөр авилгалтай тэмцэнэ гэдэг бол ардын намтайгаа тэмцэнэ гэсэн үг" гэжээ.

“GS25-ын 4 жилийн ой энэ сард тохиож байна“
“GS25-ын 4 жилийн ой энэ сард тохиож байна“
 
Монгол Улс Доналд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл“-д албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Монгол Улс Доналд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл“-д албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.