Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Трансформаторт гарсан галын тархалтыг 17.43 цагт бүрэн унтраажээ

Огноо
Унших
0 минут 52 секунд

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны “Баянгол” дэлгүүрийн урд гарсан галын тархалтыг 17:43 цагт бүрэн унтраажээ. Онцгой байдлын байгууллагад трансформатор шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.05.19/ 13:51 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, бүрэн унтраасан байна.

Алба хаагчдыг очиход их хэмжээний хураалттай цахилгааны тоолуур, 5 автомашин бүрэн шатаж, 1 автомашин хайрагдаж, 9 мотоцикл шатаж байсан бөгөөд галын тархалтыг 14:50 цагт зогсоогоод байсан юм.

“Монголын төмөр зам“ ТӨХК 16 жилийн турш нүүрс тээвэрлэх гэрээ байгуулав
“Монголын төмөр зам“ ТӨХК 16 жилийн турш нүүрс тээвэрлэх гэрээ байгуулав
 
Б.Жаргалан: Ардчилсан намын бүлэг татварыг хэрхэн бууруулах талаар санал гаргаж ажиллана
Б.Жаргалан: Ардчилсан намын бүлэг татварыг хэрхэн бууруулах талаар санал гаргаж ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.