ЭСРЭГ ТЭСРЭГ БАЙР СУУРЬ: Б.Энхбаяр “Ерөнхий сайдын асуудлыг МАН-ын УЗ, Бага хурлаар хэлэлцэх шаардлагагүй“ гэсэн бол А.Ариунзаяа дээрх асуудлыг “Хэлэлцэхээр болсон“ гэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 5 секунд

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайдын асуудлаар хэлэлцэж, МАН-ын Удирдах зөвлөлийг хуралдуулах эсэх асуудалд хөндөгджээ. Удирдах зөвлөлийг хуралдуулах эсэх асуудалд гишүүдийн байр суурь нь харилцан адилгүй байгаа аж.

Тухайлбал УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Ерөнхий сайд намын УЗ, Бага хурлыг хуралдуулах асуудлыг хөндөж ярьсан. Хариуд нь би "Таны гэр бүл, үр хүүхэдтэй холбоотой асуудлыг хөндөж ярих гэж байгаа бол ЗӨВШӨӨРӨХГҮЙ. Намын хамт олон таны гэр бүл, хүүхэдтэй холбоотой асуудлыг нийтээрээ ярьж, санал хураадаг байгууллага биш. Өөрийнхөө асуудлыг нийтийн зовлон болгох хэрэггүй" гэсэн байна.

Харин УИХ-ын гишүүн, МАН-ын УЗ-ийн гишүүн А.Ариунзаяа "МАН-ын УЗ ойрын хугацаанд хуралдаж, намын бага хурлын товоо гарган хуралдуулж, хамтарсан Засгийн газрын асуудлыг авч хэлэлцэхээр болсон" гэдгийг мэдэгдсэн юм.

Ерөнхий сайд бүлгийн хуралд МАН-ын УЗ, болон бага хурлыг хуралдуулж, улс төрийн нөхцөл байдлыг тал талаас нь ярилцах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлжээ
Ерөнхий сайд бүлгийн хуралд МАН-ын УЗ, болон бага хурлыг хуралдуулж, улс төрийн нөхцөл байдлыг тал талаас нь ярилцах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлжээ
 
Г.Дамдинням: Ерөнхий сайд улс төрийн шийдвэрээ гаргах ёстой
Г.Дамдинням: Ерөнхий сайд улс төрийн шийдвэрээ гаргах ёстой
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!