УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаанаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.05.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/ асуудлыг хэлэлцэж байна.
Эл хуулийн төсөл байнгын хороогоор хэлэлцүүлэгдэх үед Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ 20 минутын хот үндэсний хороонд ажлын хэсэгт ахалж буй УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхланд шүүмжлэлтэй хандсан байдаг. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан "Би сэтгэлийн дуудлагаар Үндэсний хороонд орж ажилласан. Нэг хүнд субъектив байдлаар хандаж болохгүй. Манай зарим гишүүд гурав сонгогдчихоороо хүний дээд, ухаантны охь болчихдог юм уу "гэв.