20 жилийн өмнө Л.Шинэбат /Шинээ/ Б.Ариунгуа нарын хөтлөн хүргэдэг байсан хүүхэд багачуудын үзэх дуртай “Лоолойгийн найзууд” нэвтрүүлэг тун удахгүй цуврал анимейшн болон эргэж ирэхээр болж анхны постероо танилцууллаа. “Лоолойгийн найзууд “анимейшн кино нь 12 жилийн тухай болон Монголын уламжлалт соёл үлгэрүүдийг орчин үетэй холбож хийсэн сонирхолтой сэдэвтэй бөгөөд хүүхэд болон гэр бүлийн бүх гишүүнд зориулжээ. Дүрүүдэд олны танил маш олон хүмүүс дуу оруулсан бөгөөд удахгүй олон том бэлэгтэйгээр танилцуулагдах нь ээ.
Өдгөө "Лоолойгийн найзууд" нэвтрүүлгийн хөтлөгч Б.Ариунгуа ээж болсон бөгөөд, “Цагдаагийн ерөнхий газар”-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн мэргэжилтнээр ажиллаж буй юм. харин хөтлөгч Л.Шинэбаяр хилийн чанадад суралцаж буй гэх мэдээлэл бий.