Голомт банк UNIVERSE шинэ картуудаа танилцууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 52 секунд

Технологи суурьтай үйлчилгээгээр тэргүүлэгч Голомт банк дэлхийн улс орнуудын үсрэнгүй хөгжилтэй мөр зэрэгцэн дижитал шилжилтийн эхлэлийг тавьж, инновац шингэсэн дэвшилтэт шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг Монголын зах зээлд анхлан нэвтрүүлсээр ирсэн. Үүний тод жишээ бол 1999 онд Голомт банк Монгол Улсад анхны Mastercard брэндийн картыг гаргаж, олон улсын төлбөрийн картын системийг эх орондоо амжилттай нэвтрүүлснээр Монголчуудын хувьд гадаадад бэлэн мөнгөөр бус картаараа төлбөр тооцоо хийх боломж бүрдсэн байдаг. Үүнээс хойш картын үйлчилгээг илүү хүртээмжтэй хүргэхийг зорин 2000 онд Visa, 2010 онд UnionPay брэндийн картыг гаргасан бол 2014 оноос эхлэн өнөөдрийг хүртэл American Express брэндийн картыг гаргах эрхтэй Монгол дахь цор ганц банкаар ажиллаж буй билээ.

Мөн Голомт банкны картыг Apple Pay төлбөрийн хэрэгсэлд холбох шинэ шийдлийг 2024 оны 12-р сард амжилттай нэвтрүүлсэн бөгөөд бид картын үйлчилгээ, боломжуудаа тасралтгүй шинэчлэн сайжруулсаар өдгөө хамгийн хүртээмжтэй, хамгийн олон төрлийн биет болон виртуал картыг харилцагчдынхаа гарт хүргэж байна.

Голомт банкны хамт олон 30 жилийнхээ ойг тохиолдуулан картын загвараа бүрэн шинэчилж, хил хязгааргүй орон зай, цаг хугацааг илэрхийлэх Universe шинэ картуудаа танилцуулж байна. Universe загварын картууд нь санхүүгийн ертөнцийг таны гарт атгуулж, огторгуйн өргөн уудамд эргэлдэгч дагуул адил дэлхийн хаана ч таны санхүүгийн аяллын хөтөч болж, хил хязгааргүй боломж, дахин давтагдашгүй үнэ цэн, нэр хүндийн баталгааг өгөх болно.

Технологи суурьтай үйлчилгээгээр тэргүүлэгч Голомт банк дэлхийн улс орнуудын үсрэнгүй хөгжилтэй мөр зэрэгцэн дижитал шилжилтийн эхлэлийг тавьж, инновац шингэсэн дэвшилтэт шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг Монголын зах зээлд анхлан нэвтрүүлсээр ирсэн. Үүний тод жишээ бол 1999 онд Голомт банк Монгол Улсад анхны Mastercard брэндийн картыг гаргаж, олон улсын төлбөрийн картын системийг эх орондоо амжилттай нэвтрүүлснээр Монголчуудын хувьд гадаадад бэлэн мөнгөөр бус картаараа төлбөр тооцоо хийх боломж бүрдсэн байдаг. Үүнээс хойш картын үйлчилгээг илүү хүртээмжтэй хүргэхийг зорин 2000 онд Visa, 2010 онд UnionPay брэндийн картыг гаргасан бол 2014 оноос эхлэн өнөөдрийг хүртэл American Express брэндийн картыг гаргах эрхтэй Монгол дахь цор ганц банкаар ажиллаж буй билээ.

Харилцагч та Universe картуудыг өөрт хамгийн ойр байрлах салбарт хандан эсвэл egolomt.mn вэбсайтаар дамжуулан онлайнаар захиалах боломжтой. Таны одоо ашиглаж буй Голомт банкны картууд хугацаа дуусах хүртлээ хүчинтэй байх бөгөөд хуучин картаа шинэ Universe картаар сольж авахыг хүссэн харилцагчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр шинэ карт захиалах боломжийг бид олгож байна.

Universe картуудаар хөнгөлөлт, урамшуулал эдлэх боломжтой Лояалти байгууллагуудын мэдээллийг харахыг хүсвэл ЭНД дарна уу. Харилцагч та Голомт банкны Universe картуудаар дэлхийн хаана ч төлбөр тооцоогоо саадгүй хийж, санхүүгийн хил хязгааргүй боломж, эрх чөлөөг мэдрээрэй.

Universe is everything

“Найрамдал“ зуслангийн нэгдүгээр ээлжийн онлайн бүртгэл өнөөдөр 14.00 цагт нээгдэнэ
“Найрамдал“ зуслангийн нэгдүгээр ээлжийн онлайн бүртгэл өнөөдөр 14.00 цагт нээгдэнэ
 
Төмснөөс бусад ногооны үнэ нэмэгдэж Монгол лууван, сонгины үнэ 5000 төгрөгт шүргэв
Төмснөөс бусад ногооны үнэ нэмэгдэж Монгол лууван, сонгины үнэ 5000 төгрөгт шүргэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!