Хятадын хоёр иргэнээс мөнгө нэхэж буудаж хөнөөсөн Хятадын хоёр, Монголын хоёр иргэний хэргийг шүүхэд шилжүүлэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

БНХАУ-ын иргэд 2024 оны арванхоёрдугаар сарын 04-05-нд шилжих шөнө Хөшигийн хөндий орчимд нэгнээ буудаж, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас "Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт БНХАУ-ын хоёр иргэнийг барьцаалж, ар гэрээс нь мөнгө нэхэн зодож, улмаар БНХАУ-ын нэг иргэний амь насыг хохироож, нэг хүний эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэг гарсан. Тус БНХАУ-ын хоёр, Монгол Улсын хоёр иргэнийг холбогдуулан шалгаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэж мэдэгдсэн юм. Тэгвэл уг хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар өнөөдөр /2025.05.19/ прокуророос мэдээлэв.

Тодруулбал, БНХАУ-ын хоёр иргэнийг 1 сая юань өгөхийг шаардан, эд хөрөнгө авахаар заналхийлсэн, зодож хүч хэрэглэсэн, гэмт хэргийг үйлдэх явцдаа нэг иргэнийг буудаж амь насыг нь хохироосон БНХАУ-ын иргэн Ш.Х, Л.Б, Монгол Улсын иргэн А.Д, А.Т нарт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 2.5, 2.11 /Хүний алах/, Эрүүгийн хуулийн 13.3 дугаар зүйлийн 2.2 /Хүн барьцаалах/, Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус, тус шилжүүллээ.

Өрхийн сарын дундаж нийт орлого 2.8 сая төгрөг болж 394.3 мянгаар нэмэгджээ
Өрхийн сарын дундаж нийт орлого 2.8 сая төгрөг болж 394.3 мянгаар нэмэгджээ
 
Г.Дамдинням: Ерөнхий сайд улс төрийн шийдвэрээ гаргах ёстой
Г.Дамдинням: Ерөнхий сайд улс төрийн шийдвэрээ гаргах ёстой
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!