Н.Учрал: Х.Баттулга гуай та тоглоод байна уу, тохуурхаад байна уу. Та Төгрөг нуурын ордыг өөрийн CAMEХ компани, төрсөн эгч, охин, хятадуудтай нийлээд дамлачихсан хүн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 46 секунд

"Төгрөг нуурын орд"-той холбоотой асуудлаар ЗГХЭГ-аас хүргүүлсэн 504 нүүр материалын дагуу Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АТГ-аас шалгаж эхлээд буй. Х.Баттулгын зүгээс тус орд өөртэй нь холбоотой гэж тогтоогдвол төрд өгнө гэдгээ мэдээлсэн байдаг. Тэгвэл эл асуудлаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өөрийн цахим хуудаснаа ийнхүү нийтлэв.

Тэрбээр "Х.Баттулга гуай Та Төгрөг нуурын орд минийх юм бол төрдөө өгье гэжээ. Та тоглоод байна уу, тохуурхаад байна уу. Та өнөөдөр Төгрөг нуурын эзэн биш. Та оффшорт 250 сая доллараар зарчихсан шүү дээ.

Та өөрийн CAMEХ компани, төрсөн эгч, охин, хятадуудтай нийлээд дамлачихсан хүн. Өндөр үнээр зарчихаад лицензийг нь Монголд үнэгүй болгоод оруулаад ирсэн.

Өрмийг нь хамахдаа үртсийг нь ч Монголчууддаа үлдээгээгүй. Татвар хураамж огт төлөөгүй.

Мөнгө угаасан, татвараас зугатсан, авлигын гэмт хэрэг байж болзошгүй гэж үзэн 1000 гаруй хуудас нотлох баримтыг АТГ-т хүлээлгэн өгсөн.

Сингапур, Хонгконг, Монголын албан ёсны эх сурвалж, санхүүгийн дүн шинжилгээний хамт хүргүүлсэн.

Хууль шүүх үнэн мөнийг дэнсэлнэ.

Таныг өнөөдөр эзэн нь учраас Төгрөг нуурын ордыг буцааж өгөөч гэж гуйгаагүй.

Монголын баялгийг Mонголчуудад ямар ч өгөөжгүйгээр оффшор дамнуулж зарсныг чинь хууль шалгаж олон нийт анхааралтай ажиглаж байгааг ахин сануулъя.

Монголчууд тэнэг биш. Монголчууд Таны тохуурхал биш" гэв.

ФОТО: “Чингэлтэйн фестиваль 2025” арга хэмжээ 9 дэх жилдээ зохион байгуулагдаж байна
ФОТО: “Чингэлтэйн фестиваль 2025” арга хэмжээ 9 дэх жилдээ зохион байгуулагдаж байна
 
Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!