Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Төв талбайн ТОМ ЦАГААН АСРЫГ Улаанбаатар марафоны дараа БУУЛГАЖ, хоёр байршилд 3-4 сар түрээслүүлэхээр ярьж байна“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 54 секунд

НЗДТГ-аас Төв талбайд “UB food” фестивалийг зохион байгуулахтай холбоотойгоор өнгөрөгч дөрөвдүгээр сарын 8-нд том цагаан асрыг зассан. Үүнээс хойш эл асарт олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдсаар өнөөдрийг хүртэл буулгаагүй байгаа юм. Үүнтэй холбоотойгоор асрыг буулгах шаардлагатай байгаа талаар шүүмжлэлийг хэлж буй. Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар энэ талаар "Бямба гарагт олон жил зохион байгуулагдаж байгаа Улаанбаатар марафоныг зохион байгуулж дуусаад хамгийн сайн үнийн санал өгсөн ААН-д энэ асрыг 3-4 сарын хугацаатай түрээслүүлнэ. Одоогоор хоёр байршил яригдаж байна. Нэг нь Хүй 7 худаг. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойно" гэв.

Х.Нямбаатар: Төв цэнгэлдэх хүрээлэнд ХИЙМЭЛ ЗҮЛГЭЭ буцаагаад тавьж байгаа
Х.Нямбаатар: Төв цэнгэлдэх хүрээлэнд ХИЙМЭЛ ЗҮЛГЭЭ буцаагаад тавьж байгаа
 
Баярын өдрүүдэд 316 хүн эрүүлжүүлэгджээ
Баярын өдрүүдэд 316 хүн эрүүлжүүлэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.