Х.Баттулга: “Төгрөг нуурын орд”-ын лиценз миний, миний хамаарал бүхий хэн нэгний мэдэлд байхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 46 секунд

УИХ-ын гишүүн Х.Баттулга "Төгрөг нуурын орд"-ын лицензтэй холбоотой асуудлаар цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ. Тэрбээр “Монгол ялна” Ард түмний хөдөлгөөнөөс надад хаяглан “Төгрөг нуурын орд” газраа ард түмэнд буцааж авах шаардлага”-ыг бичгээр ирүүлснийг миний бие хүлээн авч хариуг хүргүүлж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1-д “ Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Миний бие улс төрийн замналаа Үндсэн хуулийн энэ л заалтыг хэрэгжүүлэхэд бүхэлд нь зориулж явна.

Та бүхний шаардлагад буй “Төгрөг нуурын орд”-ын лиценз миний болон миний хамаарал бүхий хэн нэг хүний мэдэлд байхгүй. Улсын бүртгэл, уул уурхай, ашигт малтмалын асуудал хариуцсан төрийн байгууллагаас лавлагаа авах зэргээр миний хариултыг олон арга замаар нягтлах боломжтой. “Төгрөг нуурын орд” миний мэдэлд байгаа эсэхийг тогтоож, олон нийтэд мэдээлэхийг хүсэж, цагдаагийн байгууллагад хандсан гэдгээ хэлье.

Та бүхэнд болон Монголын ард түмэнд хандан хэрэв миний эсвэл миний хамаарал бүхий хэн нэгний мэдэлд “Төгрөг нуурын орд”-ын лиценз байх аваас ямар ч эргэлзээгүйгээр, ямар ч болзолгүйгээр Монгол Улсын төрд, Үндэсний баялгийн санд бүрэн хүлээлгэн өгөх болно гэдгээ дахин илэрхийлье" гэжээ.

АН-д ШИНЭ намыг нэгтгэх хүсэлтийг бүртгэхээс татгалзлаа
АН-д ШИНЭ намыг нэгтгэх хүсэлтийг бүртгэхээс татгалзлаа
 
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!