ЭХ СУРВАЛЖ: Ерөнхий сайд ХҮН, АН-ыг засгаас гаргах асуудлыг намын хурлаар ярилцъя гэдэг санал гаргасан боловч бүлгийн зарим гишүүд нь ЭСЭРГҮҮЦЖЭЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 43 секунд

Саарал ордонд өнөөдөр улс төр жинхэнэ утгаараа "буцалж" байна. Тодруулбал, яг одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж байгаа бөгөөд үүний өмнөхөн УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан ширүүхэн уур амьсгалтай болж өндөрлөлөө. Эх сурвалжийн мэдээлж буйгаар бүлгийн хуралдааны өмнө Ерөнхий сайдын өрөөнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар нар уулзаж, хамтарсан Засгийн газрын асуудлаар санал солилцож, зөвлөлдсөн гэнэ. Тэгвэл бүлгийн хуралдааны үеэр дараах асуудлууд хөндөгджээ.

Нэгдүгээрт, Ерөнхий сайдыг намаа болон парламентаа асуудалд оруулахгүйгээр бие дааж асуудлаа шийдвэрлэхийг зарим гишүүд нь сануулсан бол бусад гишүүд нь үүсээд буй нөхцөл байдал дээр тайлбар мэдүүлгээ өгч, хөрөнгө орлогоо нотолсны дараа эл асуудлыг ярих нь зүйтэй гэжээ.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар, Ерөнхий сайдын илэрхийлсэн байр суурь хамгийн сонихоролтой бөгөөд улс төрийн хувьд анхаарал татахуйц байжээ. Тодруулбал, улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор МАН-ын Удирдах зөвлөл, бага хурлыг хуралдуулж, хамтарсан засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэх санал гаргасан гэнэ. Мөн хүүхэдтэй холбоотой хувь хүнийхээ асуудалд баримт нотолгоогоо хэлээд шийдвэрлүүлээд явна гэх байр суурийг илэрхийлжээ.

Өөрөөр хэлбэл, хамтарсан засгийн газраас ХҮН болон Ардчилсан намыг гаргах шийдвэрийг МАН-ын шат шатны байгууллагаар гаргуулж, 100 хувь МАН-аас бүрдсэн Засгийн газрыг байгуулах төлөвлөгөөтэй байгаа гэсэн үг.

Тэгвэл энэ байр суурийг МАН-ын гишүүд эсэргүүцсэн бөгөөд хувь хүний асуудлыг намын асуудал болгож улмаар парламентад нэр заах нь улс төрийн хувьд боломжгүй зүйл тул ёс суртахууны хариуцлага хүлээх асуудлыг хэлж, дотооддоо зөрчилджээ.

Ямартай ч Ерөнхий сайдын асуудал өнөөдөртөө багтаж шийдвэрлэгдэх төлөвтөө орсон байна. Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын уулзалтаас гол зүйл хамаарна. МАН-ын зүгээс нам руу, парламент руу орж ирэхгүйгээр суудлаасаа огцор гэж шахалт үзүүлж байгаа нь харагдаж байна.

Хятадын хоёр иргэнээс мөнгө нэхэж буудаж  хөнөөсөн Хятадын хоёр, Монголын хоёр иргэний хэргийг шүүхэд шилжүүлэв
Хятадын хоёр иргэнээс мөнгө нэхэж буудаж хөнөөсөн Хятадын хоёр, Монголын хоёр иргэний хэргийг шүүхэд шилжүүлэв
 
Г.Дамдинням: Ерөнхий сайд улс төрийн шийдвэрээ гаргах ёстой
Г.Дамдинням: Ерөнхий сайд улс төрийн шийдвэрээ гаргах ёстой
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!