Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн ирэх долоо хоногт Монгол Улсад ирж тайлбар мэдүүлэг өгөхөөр болсноо мэдэгдсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

Ерөнхий сайдын хүүтэй холбоотой асуудлыг АТГ-аас шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ талаар АТГ-аас албан ёсоор мэдэгдэл гаргаж "Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний хүү О.Тэмүүлэн болон иргэн Ч.Өгөөдэйбаатар, Н.Ариунаа нарын талаарх цахим орчинд үүссэн мэдээллийг шалгуулахаар хандсан нэр бүхий иргэдийн гомдлыг Авлигатай тэмцэх газар хүлээн авч, хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлэн шалгаж байна.

Иргэдийн гомдолд нэр дурдагдсан О.Тэмүүлэн нь гадаад улсад амьдарч байгаа тул түүнийг хуульд заасан хугацаанд ирж тайлбараа өгөхийг Авлигатай тэмцэх газраас мэдэгдсэн болно. Энэ дагуу тэрээр ирэх долоо хоногт Монгол Улсад ирж тайлбар мэдүүлэг өгөхөөр болсноо мэдэгдэв" гэлээ.

Б.Чойжилсүрэн: Дөрвөн толгойтой болчихсон гэдэг чинь энэ. Би наад саналыг чинь өгөөгүй
Б.Чойжилсүрэн: Дөрвөн толгойтой болчихсон гэдэг чинь энэ. Би наад саналыг чинь өгөөгүй
 
Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой
Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.