Өнгөрөгч өдрүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн түүний найз охин Ө.Өгөөмөр нартай холбоотой мэдээлэл хөндөгдөж, олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулаад буй. Иргэдийн зүгээс тэднийг орлогоо нотлохыг шаардаж буй билээ. Тэгвэл Ерөнхий сайд эл асуудалд тайлбар хийлээ. Тэрбээр "Надаас хууль бус сэтэрхий тэвнэ, сиймхий хадаг гарах юм бол ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ. Харин асуудлыг зориудаар улс төрийн зорилгоор ашиглаж байгаа “ЯЛААНУУДАД” хандаж хэлэхэд, БИТГИЙ ГОРЬД. Та нар яаж ч хичээгээд миний тэмцлийг бөхөөж чадахгүй. Сэтгэл санааг нь чилээж, эргэлзээ төрүүлсэндээ ард түмнээсээ УУЧЛАЛ ХҮСЬЕ" гэв.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!