Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЛИВАН: Шатахууны хомстлыг бууруулахын тулд үнийг 38 орчим хувиар нэмжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 47 секунд

Ливан улс шатахууны хомстлыг бууруулахын тулд үнийг 38 орчим хувиар нэмсэн бөгөөд энэхүү хямралыг даван туулахын тулд шатахууны татаасаа буцааж байгаа талаар тус улсын Эрчим хүчний яамнаас мэдэгджээ.

Тус улсын Эрчим хүчний сайд Валид Файядын гарын үсэгтэй албан ёсны баримт бичигт дурдсанаар, 95 октантай 20 литр автобензины үнэ 174300 ливан фунт буюу 11.24 ам.доллар, 98 октантай 20 литр автобензины үнэ 180000 ливан фунт буюу 11.64 ам.доллар болж өсжээ.

Энэ нь тус улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн юм.

Ливаны Ерөнхий сайд Нажиб Микатигийн удирдлага дор тус улсын шинэ Засгийн газрын хийсэн эхний алхамуудын нэг болох баасан гарагт шатахууны үнийг нэмэгдүүлсэн явдал нь сүүлийн саруудад шатахууны хомсдолыг бууруулж, татаасыг бүрэн зогсоох замыг нээсэн байна. Түүнчлэн өнгөрсөн сард эрх баригчид 95 октантай шатахууны үнийг 66 хувиар нэмжээ.

Ливан улс санхүү, эдийн засгийн хямралаас шалтгаалан 19-р зууны дунд үеэс хойшхи дэлхийн хамгийн хүнд гурван улсын нэгт тооцогдох магадлалтай гэж Дэлхийн банкнаас гаргасан Ливаны эдийн засгийн мониторингийн дүгнэлтэд дурдсан байдаг ажээ. Үүнтэй холбогдуулан “Шатахууны татаасыг цуцлах нь улс орныг эдийн засгийн хямралаас гаргах чухал алхам юм” гэж Нажиб Микати мэдэгдсэн байна.

Сайдуудаас хариуцлага нэхсэн “ПАРЛАМЕНТЫНХАНД“ Ерөнхий сайд Ц.Нямдоржоор дамжуулж Үндсэн хууль САНУУЛАВ
Сайдуудаас хариуцлага нэхсэн “ПАРЛАМЕНТЫНХАНД“ Ерөнхий сайд Ц.Нямдоржоор дамжуулж Үндсэн хууль САНУУЛАВ
 
хос
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.