Өнгөрөгч бямба гарагт буюу тавдугаар сарын 17-ны өдөр Ховд аймагт барилгын ажил хийж байсан гурван хүн амиа алдсан талаар ЦЕГ-ын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг мэдээллээ. Тэрбээр "Ховд аймагт 40 айлын, таван давхар орон сууцны шинэ барилга дээр ажиллаж байсан 11 хүн унаж бэртсэнээс хоёр нь газар дээрээ, нэг нь эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Өдгөө гурван хүний биеийн байдал хүнд, ухаангүй байдалтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна. Ослын шалтгаан нь барилгын талбайд өргөгч төхөөрөмжийн тросс тасарч унасны улмаар гарсан нөхцөл байдал тогтоогдсон. Энэхүү барилгын ажлыг 2024 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн байна. Уг осолд хэрэг нээн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа ба хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчсөн байвал хариуцлага тооцно гэлээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!