Ч.Лодойсамбуу: Үндэсний их баяр цэнгэл наадмыг талцал, хагарал, хэрүүл рүү хөтөлж байгаа хуулиудаа гишүүд эртхэн татаж авах хэрэгтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 51 секунд

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, П.Сайнзориг нарын тус тусдаа өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн. Тодруулбал, П.Сайнзоригийн хуулийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн бол О.Амгаланбаатарын хуулийг хэлэлцэхийг дэмжээгүй.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу энэ талаар байр сууриа илэрхийлж "Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойн босгон дээр Үндэсний их баяр цэнгэл наадмыг талцал, хагарал, хэрүүл рүү хөтөлж байгаа хуулиудаа гишүүд эртхэн татаж авах хэрэгтэй. Манай үндэстний ганц гангараа болсон тэр хэдэн өдрийг ядаж хэрүүл уруулгүй байлга л даа" гэжээ.

“Эрдэнэс Монгол” нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав
“Эрдэнэс Монгол” нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав
 
О.Баасанхүү: МАН 2024 оны сонгуулийн өмнө улсаа хорлох аймшигтай хуулиуд баталсны нэг нь “Малчны тухай хууль”
О.Баасанхүү: МАН 2024 оны сонгуулийн өмнө улсаа хорлох аймшигтай хуулиуд баталсны нэг нь “Малчны тухай хууль”
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!