Өнгөрсөн зуны борооноор нурсан үерийн даланг шөнийн цагаар засварлаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Өнгөрсөн оны зургаадугаар сард орсон аадар борооноор хөрсний нуралт үүсэн, “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн босоо түшиц хана 40 метр хэсэгт нурж, эвдэрсэн. Тус эвдэрсэн хэсгийг ГУББГ-аас шөнийн цагаар засварлаж байна. Ингэхдээ авто замын тэмдэг, тэмдэглэгээг тавьж аюулгүй ажиллагааг ханган бохирдуулсан замаа угааж байгаа юм.

Ажлын явцын талаар Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан,

“Уг үерийн далан нь Ногооннуур, Дэнжийн мянга, Хайлаастаас ирж байгаа үерийн усыг цуглуулан Нэгдүгээр хороолол орчмоор дамжин Дунд голтой нийлүүлдэг чухал үүрэг бүхий үерийн байгууламж юм. Иймд авто замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр шөнийн цагаар засварын ажлыг гүйцэтгэж, долоо хоногийн дотор дуусгахаар төлөвлөж байна. Мөн даланд хуримтлагдсан 150-180 метр зузаантай лагийг цэвэрлэнэ” гэлээ.

Б.Баярбаатар: Ж.Энхбаяр сайд та, монопол болчихсон гурилын үйлдвэрүүдийн хэвлэлийн төлөөлөгч шиг битгий ажилла
Б.Баярбаатар: Ж.Энхбаяр сайд та, монопол болчихсон гурилын үйлдвэрүүдийн хэвлэлийн төлөөлөгч шиг битгий ажилла
 
Хүүхэд хохирсон зам тээврийн ослын дийлэх нь жолоочийн буруутай үйлдлийн улмаас гарчээ
Хүүхэд хохирсон зам тээврийн ослын дийлэх нь жолоочийн буруутай үйлдлийн улмаас гарчээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!