Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг өнөөдрийн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх ёстой байсан ч судалгаа дутуу гэх үндэслэлээр хэлэлцэхээс татгалзаж, хойшлуулсан. Харин дөнгөж сая Төсвийн байнгын хороо ЕАЭЗХ-той хийх түр хэлэлцээрийг зөвшилцөх асуудлыг түр хойшлууллаа.
Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах Ажлын хэсгийг Шадар сайд С.Амарсайхан ахалж байгаа бөгөөд тэрээр "Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах түр хэлэлцээрийг зогсоохгүй. Хугацааг нь хойшлуулаад үргэлжлүүлнэ" гэж мэдэгдсэн байдаг.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!