Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хачигт хазуулсан 44 иргэний 5 нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

2025 оны гуравдугаар сарын 16-наас буюу хачгийн улирал эхэлснээс хойш хачигт хазуулсан гэх өгүүлэмжтэй 44 хүн ХӨСҮТ-д хандаж, 5 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Эдгээр хүмүүс Төв, Завхан аймаг, Багануур дүүрэгт хачигт хазуулсан гэх өгүүлэмжтэй аж.

Хачигт хазуулсан тохиолдолд халуурах, толбон гөвдрүүт тууралт гарах, хазуулсан хэсэг хавдаж улайх, нүдний салст улайх зэрэг зовуурь илэрдэг. Иймээс агаар салхинд гарч, аялж зугаалахдаа малгай, тод өнгийн битүү хувцас өмсөж, 1-2 цаг тутамд өөрийнхөө болон хамт яваа хүмүүсийнхээ хувцсанд хачиг наалдсан эсэхийг сайтар шалгаж, хачигт хазуулахаас сэргийлэх хэрэгтэйг ХӨСҮТ-өөс сэрэмжлүүллээ.

Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны хэлэлцээрийн төслийг ЭЗБХ хэлэлцэхээс татгалзлаа
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны хэлэлцээрийн төслийг ЭЗБХ хэлэлцэхээс татгалзлаа
 
Өнөөдөр 08:00-19:00 цагийн хооронд дараах гудамж замыг хаана
Өнөөдөр 08:00-19:00 цагийн хооронд дараах гудамж замыг хаана
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.