Улсын харцага Г.Ганхуягийг яллагдагчаар татаж, нэг сарын хугацаатай цагдан хорихоор боллоо

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 7 секунд

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр нарын амь насанд заналхийлсэн Улсын харцага Г.Ганхуягийг хойшлуулашгүйгээр 48 цагийн хугацаагаар цагдан хорьсон байдаг.

Улмаар өнөөдөр 48 цагийн хугацаа нь дууссан бөгөөд үргэлжлүүлэн хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлээд байсан юм. Тэгвэл Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны шүүх саналыг хэлэлцээд, Г.Ганхуягийг яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Тодруулбал, шүүхэд ирүүлсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан материалтай танилцахад “Хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр дээрх шийдвэрийг гаргасан байна.

ХЭҮК: Цахилгааны богино холболт үүсэх эрсдэлтэй дотуур байранд 62 сурагч амьдарч байна
ХЭҮК: Цахилгааны богино холболт үүсэх эрсдэлтэй дотуур байранд 62 сурагч амьдарч байна
 
СУРВАЛЖИЛГА: Өнгөрсөн шөнийг арай ядан давсан ч үзлэгийн цаг сарын дараа
СУРВАЛЖИЛГА: Өнгөрсөн шөнийг арай ядан давсан ч үзлэгийн цаг сарын дараа
Сэтгэгдэл (11)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!