Г.Дамдинням: Төр айлын хашаа хороо, гэр орон, хөнжил гудас руу өнгийдөг нийгэм ард үлдсэн. Хууль бус барилгуудаа цэгцэлчхээд ийм марзан юмсаа ярь

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан болж байна. Хуралдаанд УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц оролцсон бөгөөд тэрбээр "Хотыг хашаагүй болгохыг дэмжиж байна. Малыг л хашдаг болохоос хүнийг хашдаггүй. Гэхдээ Зайсан хавиасаа эхэлвэл зоригтой юм болов уу, нийслэлийнхээн" хэмээн хэлсэн юм.

Түүний илэрхийлсэн эл байр суурьтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Будаач будаач гэхээр сахлаа будав гэгч болох нь шив дээ. Энэ бол чөлөөт зах зээлтэй ардчилсан улс. Хувь хүн, байгууллага өөрийн эзэмшиж, ашиглаж байгаа газар дээрээ өөрийн тав тухыг бүрдүүлэх эрхтэй байхыг дэмжих ёстой. Төр айлын хашаа хороо, гэр орон, хөнжил гудас руу өнгийдөг нийгэм ард үлдсэн. Эхлээд АВЛИГАЛ ХОРООЛОЛ-оос аваад хууль бус барилгуудаа цэгцэлчхээд ийм марзан юмсаа ярина уу даа" гэжээ.

Ү.Оюунзул: Нийслэлд баригдаж буй хотхонууд сургууль, цэцэрлэггүй баригдаж байхад Улсын комисс хүлээж аваад байна
Ү.Оюунзул: Нийслэлд баригдаж буй хотхонууд сургууль, цэцэрлэггүй баригдаж байхад Улсын комисс хүлээж аваад байна
 
СУРВАЛЖИЛГА: Өнгөрсөн шөнийг арай ядан давсан ч үзлэгийн цаг сарын дараа
СУРВАЛЖИЛГА: Өнгөрсөн шөнийг арай ядан давсан ч үзлэгийн цаг сарын дараа
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!