Японд аяллын визээр очсон Монгол эмэгтэй Америк жуулчны цүнхнээс 230 мянган төгрөг хулгайлж байгаад баригджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 33 секунд

Монгол Улсын иргэн Н.Х гэх 36 настай аяллын визээр Японд ирсэн эмэгтэй өөртэй нь ижил Токиод аялж байсан 81 настай Америк эмэгтэй жуулчны үүрч явсан цүнхнээс 10,000 орчим иен (230 мянган төгрөг) байсан хэтэвч хулгайлсан хэргээр баригдсан байна.

"Хаясан эд зүйлийг маань шалгаад, эргээд цагдаагаас та энийгээ гээсэн үү, олдсон байна" гээд залгаж асуудаг улсаас хулгай хийнэ гэж яаж тархинд нь төсөөлөгддөг байна аа. Очиж очиж Японд аяллаар ирээд хулгай хийгээд байх даа яах вэ дээ. Вьетнам, Тайланд явдаг этгээдүүд нь одоо бүр эхнээсээ Японд ороод ирчихсэн байна. Улсын нэр хүнд гэх мэт зүйлээ бодож байгаасай. Япон хууль чангатай улс.

Нэг хэрэг гарвал дахин гаргахгүй байх үүднээс хатуу шийдвэрүүдийг гаргадаг. Аяллын визний шаардлага чангарчихгүй байгаасай л гэж хүсэж байна. Нэмээд дурьдахад, Японд гэмт хэрэгт холбогдвол овог нэр, нас хүйс, мэргэжил, албан тушаал, гэрийн байрлал гээд бүх мэдээллийг нь ил болгодог. Насан туршдаа хар түүхтэй үлддэг болохоор амьдралдаа хэзээ ч арилахгүй хар толбо үлдээхгүй байцгаая.

Эх сурвалж: https://news.yahoo.co.jp

Дархан-Уул аймгийн Хонгор суманд гал гарч айлын хашаа, саравч, 40 тонн өвс, хоёр трактор шатлаа
Дархан-Уул аймгийн Хонгор суманд гал гарч айлын хашаа, саравч, 40 тонн өвс, хоёр трактор шатлаа
 
Маршал Х.Чойбалсангийн  нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлэв
Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлэв
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!