Дархан-Уул аймгийн Хонгор суманд гал гарч айлын хашаа, саравч, 40 тонн өвс, хоёр трактор шатлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит 3 дугаар багт байрлах иргэн Б-н эзэмшлийн 40х50 метрийн хэмжээтэй хашаа, хашаанд хураалттай 40 тонн өвс, нийт 12х24 метрийн хэмжээтэй залгаа хоёр малын саравч бүрэн шатаж, хоёр трактор галд өртөж байжээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 16 алба хаагч, гурван автомашинтай, тус сумын Салхит өртөөний төмөр замын гэрээт Гал унтраах ангийн 25 алба хаагч, хоёр автомашинтай гал түймрийн тархалтыг зогсоон ажиллаж байна.

Иргэд та бүхэн гал түймрийн аюул эрсдлээс сэргийлж анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

Г.Дамдинням: Х.Баттулга гишүүн  “Төгрөг нуур“-ын ордыг хулгайлсан үгүйгээ тогтоолгочхоод дараа нь гүтгэсэн эсэхийг яривал дарааллын хувьд зөв болно
Г.Дамдинням: Х.Баттулга гишүүн “Төгрөг нуур“-ын ордыг хулгайлсан үгүйгээ тогтоолгочхоод дараа нь гүтгэсэн эсэхийг яривал дарааллын хувьд зөв болно
 
“Миний бяцхан найзуудын баяр“ боллоо
“Миний бяцхан найзуудын баяр“ боллоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!