Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрсний үнийн уналтаас болж экспортын орлого 934 сая ам.доллароор буурлаа

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 18 секунд

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний гурван сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 1.9 сая тонноор буурав. Дэлхийн зах зээлд түүхий эдийн уналтаас үүдэн экспортын орлого өнгөрсөн оны мөн үеэс 934 сая ам.доллароор буурсан байна. Монголбанкны мэдээлэлд дурдсанаар энэ оны эхний гурван сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх онтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая ам.доллароор, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллароор буурсан байна. Засгийн газраас валюын нөөцийг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих ажлын хэсэг гарсан бөгөөд долоо хоног бүрийн Лхагва гарагт ажлын явц үр дүнг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулж буй. Өчигдөр ээлжит мэдээллийн үеэр "Монгол Улсын экспорт өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 9 хувиар өсөж, 237 сая ам.долларт хүрсэн. Үүнд зэсийн баяжмалын экспорт, ялангуяа, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт өмнөх долоо хоногоос 19 сая ам.доллараар нэмэгдсэн нь нөлөөлсөн" гэсэн юм.

Д.Болорсүрэн: Сонгуулиар Ц.Нямдоржийн эсрэг нэр дэвшиж байгаа гээд Х.Баттулга аавд маань 150 сая төгрөг өгсөн
Д.Болорсүрэн: Сонгуулиар Ц.Нямдоржийн эсрэг нэр дэвшиж байгаа гээд Х.Баттулга аавд маань 150 сая төгрөг өгсөн
 
Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч  Александр Ван дер Беллен гэргийн хамт Монголд ирлээ
Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гэргийн хамт Монголд ирлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.