Ж.Золжаргал: Нүүрсний үнэ буурсан үед үнийг дагаж хямдруулах нь худалдааны компаниудын олон зуун сая ам.долларын алдагдлыг нөхөх сонин лобби орж ирж байна

Огноо
Унших
3 минут 33 секунд

Нүүрсний үнийн уналттай холбоотой экспорт буураад байгаа энэ үед УИХ-аар Уул уурхайн, бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлж буй. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар нүүрсний үнийг уян хатан нөхцөлтэй байх зохицуулалт хийх билээ. Харин УИХ-ын гишүүн Ж.Золжаргал уг хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ өнөөдөр илэрхийлсэн билээ. Тэрбээр хэлсэн үгэндээ "Бизнесс хийж байгаа бол эрсдлээ бодох ёстой. Худалдааны компаниудын олон зуун сая ам.долларын алдагдлыг нөхөх лобби орж ирж байгаа юм шиг сонин байдал гарч ирж байна" гэж онцолсон.

Энэ талаар ярихдаа "Төмөр замын хил дамнасан байгууллага байгуулах тохироо хэзээ хийгдсэнийг та бүхэн мэдэж байгаа. Хэлэлцээрийг байгуулсны дараа хэлэлцээрээс илүү том нүүрс хямдруулсан, урт хугацааны хэлэлцээр байгуулагдсан. Одоо гэрээ болохоор компани хооронд ажиллаж байгаа. Тэгэхээр энэ нь одоогийн хуулиар шууд гэрээ байгуулахад төмөр замын бүтээн байгуулалтад хамаагүй гэсэн болов ч үнийг нь биржээр тогтооно гэж 10.4-т заасан байдаг. Энэ заалтыг байхгүй болгох гол санаа нь орж ирсэн юм. Хил холболтын хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн тулд хэлэлцээр тооцох нүүрсний үнэ нь биржийн үнэ байхгүй байж тохироо хийж болно гэсэн заалт оруулж ирж байгаа байхгүй юу. Ийм байж болох ч цаана нь олон асуудал дагуулж оруулж байна. Тухайлбал, үнийн индекс. Нүүрсийг биржээр авч хил хүртэл тээвэрлэхэд хугацаа ордог. Энэ хооронд нүүрсний үнэ унахад компаниуд алдагдалд орж худалдаанд орж ирэхээ больчихоод байна. Тиймээс үнэ унавал дагаад буулгах тогтолцоо оруулъя гэж байгаа юм. Агуулгаараа зөв юм шиг мөртлөө одоо хил дээр овоорсон байгаа хэдэн сая тонн нүүрсийг нэгэнт мөнгөө төлөөд худалдсан байхад хямдруулж өгөх нь. Жишээ нь, ойролцоогоор 5 сая тонн нүүрсэн дээр 50 ам.долларын зөрүү гарвал 250 сая ам.доллар буюу нэг их наяд төгрөг. Энэ мөнгийг нэг хүн нөгөө хүнээсээ бараа худалдан авсан болов ч зах зээл нь өөрчлөгдөж бараа овоорсон. Энэ мөнгийг нь бид яагаад төлөх ёстой юм. Бизнес хийж байгаа бол эрсдлээ бодох ёстой. Худалдааны компаниудын олон зуун сая ам.долларын алдагдлыг нөхөх лобби орж ирж байгаа юм шиг сонин байдал гарч ирж байна. Хэрэв үнийн индекс гэж тохиргоо хийх гэж байгаа бол худалдан авах гэрээ хийх хүртэл хугацааны хязгаар байхгүй. Худалдан авсан ч хил дээрх агуулахууд нь хоорондоо нийлээд татаж авахгүй байгаад байвал үнийн индекс унана шүү дээ.

“П.Батчулуун эмч хорих ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад багтсан өвчтэй байгаа тул чөлөөлөх процесс үргэлжилж байна“
“П.Батчулуун эмч хорих ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад багтсан өвчтэй байгаа тул чөлөөлөх процесс үргэлжилж байна“
 
Оролцогч Номи-г хасагдахад зарим үзэгч бухимдав
Оролцогч Номи-г хасагдахад зарим үзэгч бухимдав
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!