УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Банкууд дэргэдээ ББСБ байгуулсан. 2024 оны байдлаар банкуудаас зээл авсан ББСБ-уудын зээлийн хэмжээ 700 орчим тэрбум төгрөгт хүрсэн.
ББСБ-ууд үүнийгээ 36-50 хувийн хүүтэй болгож, хувиргасан тохиолдол бий" гэлээ.