СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасан шуурганы улмаас зам даваа хаагдаж үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 14 секунд

Цаг уур орчны шинжилгээний газраас цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна. Өнөөдрийн 15.00 цагийн байдлаар Дархан-Уул аймгаас Сүхбаатар хүртэлх зам дагуу нойтон цас, цас ороод шуурч байгаа тул замд үзэгдэх орчин хязгаарлагдаж, оройдоо халтиргаа гулгаа үүсэхийг албаныхан анхаарууллаа.

Тодруулбал,энэ сарын 10-11-нд шилжих шөнө Төв, Хэнтийн нутгаар, 11-ний өдөр Сүхбаатар, Дорноговийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурна. Мөн Улаанбаатар хот орчим, Өвөрхангай, Говьсүмбэрийн нутаг, 11-ний өдөр Дундговийн зүүн хэсэг, Хэнтийн өмнөд, Дорнодын нутаг, 11-12-нд шилжих шөнө Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн нутаг, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсч, хүчтэй шороон шуурга шуурах бол Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсч хүчтэй салхилна.

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ, Арбулаг сумдын нутгаар салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүсэн, Цэцэрлэг, Жаргалант, Шинэ-Идэр, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Цагаан-Уул, Хатгал, Эрдэнэбулган сумдын нутгаар цасан шуурга шуурах цаг агаарын аюултай үзэгдлийн сэрэмжлүүлэг мэдээллийг цаг уурын байгууллагаас мэдээлсэн. Иймд иргэд, малчид, тээвэрчид:

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
  • Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,
  • Ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Н.Алтаншагай: Иргэдэд зээлийн хүртээмж муу байгаагаас шалтгаалж, өндөр хүүтэй зээл авч орон байраа алдаж байна
Н.Алтаншагай: Иргэдэд зээлийн хүртээмж муу байгаагаас шалтгаалж, өндөр хүүтэй зээл авч орон байраа алдаж байна
 
Улаанбаатарт маргааш 24 хэм дулаан байна
Улаанбаатарт маргааш 24 хэм дулаан байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!