АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Чөлөөлөх өдөр"-ийн үеэр дэлхий дахинд урьд өмнө байгаагүй тарифыг зарлахдаа "Ажлын байр, үйлдвэрүүд буцаж ирнэ" гэж амласан билээ. Мөн түүний өндөр тарифын нөлөөгөөр хувцаснаас эхлээд цахилгаан бараа зэрэг бүтээгдэхүүний үнийн огцом өсөлтийг Америкчууд голчлон үүрч магадгүй бололтой. Хэрэв Apple компанийн iPhone гар утсыг АНУ-д үйлдвэрлэвэл үнэ нь ойролцоогоор 3500 ам.доллар болж өсөх магадлалтай болохыг технологийн нэгэн нэрт шинжээч анхааруулжээ.
Харин “Wedbush Securities” санхүүгийн үйлчилгээний фирмийн технологийн судалгаа хариуцсан тэргүүн Дэн Айвс CNN телевизийн хөтлөгч Эрин Бёрнетттэй ярилцах үеэрээ уг санааг “зохиомол үлгэр” гэж тодорхойлсолон болохыг CNN агентлаг мэдээлэлдээ дурджээ.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!