Хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан 27 гадаад иргэнийг албадан гаргав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

Гадаадын иргэн, харьяатын газраас өнгөрөгч долоо хоногт зохион байгуулсан нэгдсэн хяналт шалгалтын хүрээнд аялал жуулчлалын визээр орж ирээд хөдөлмөр эрхэлж байсан гурван улсын нийт 27 иргэнийг албадан гаргажээ.

Тодруулбал “Галт суман мөндөр” ХХК, “Флюорит ланд фактори” ХХК, “Дөл түшиг” ХХК зэрэг аж ахуйн нэгж, байгууллагуудад БНХАУ-ын 25 иргэн, Вьетнамын нэг иргэн, Францын нэг иргэн жуулчин буюу К2 ангиллын визээр орж ирж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж байжээ. Тэдгээр иргэдийг хяналт шалгалтаар илрүүлж, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр Монгол Улсад 1-5 жил дахин оруулахгүй байх хугацаа тогтоон, албадан гаргасан байна.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д зааснаар гадаадын иргэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах нь Монгол Улсаас албадан гаргах үндэслэл болдог.

Иймд жуулчлах зорилгоор зорчиж буй гадаадын иргэд зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах нь хуулиар хориотой тул зөвхөн зорилгынхоо дагуу аялж амрах, мөн уригч иргэн, хуулийн этгээд нь хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг анхаарууллаа.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням БНФУ-ын Сенатын гишүүн Саманта Казбонныг хүлээн авч уулзав
УИХ-ын гишүүн Г.Дамдинням БНФУ-ын Сенатын гишүүн Саманта Казбонныг хүлээн авч уулзав
 
Он гарсаар нүүрсний экспорт 9.7 хувиар буурав
Он гарсаар нүүрсний экспорт 9.7 хувиар буурав
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!