УИХ-ын гишүүн Э.Батшугар Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Эл хуулийн төслийн онцлох заалтын нэг нь иргэдийн зээлийн зээлжих зэрэглэлийг оноожуулах явдал юм. Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Зээлийн мэдээллийн сангийн хуулиараа мэдээллийн санг ажиллуулдаг, тусгай зөвшөөрөлтэй хоёр ААН байгаа. Эдгээр байгууллага нь олон улсын жишгийн дагуу үнэлгээ өгөөд явж байгаа юм. хувь хүний хувьд зээлийн оноо гэж авч явна. Монголбанканд зээлийн түүхтэй холбоотой сан байдаг. Түүнд тухайн хүн санхүүгийн ямар байгууллагаас хэр хэмжээний зээл авч байсан, хугацаа хожимдуулж байсан эсэх мэдээлэл нь хадгалагдаад явдаг. Энэ мэдээлэл дараа дараагийн санхүүгийн бүтээгдэхүүн авахад төвөг учруулдаг. Энэ утгаараа хар жагсаалт гэх нэршил ч бий.
Зээлийн мэдээллийн санд зөвхөн банкны зээлээс гадна өр төлбөртэй холбоотой мэдээллийг ч агуулж болно гээд хуульдаа заагаад өгчихсөн. Энэ утгаараа ББСБ, цахилгаан, дулаан, гар утасны зэрэг бүх мэдээлэл зэрэгцэж явдаг. Тиймээс зээлийн мэдээллийн сангийн хуулийн өөрчлөлтөөр оноожуулдаг болвол сангийн мэдээлэл гэж байхаа болино. Оноо өөрөө санхүүгийн сахилга батыг илтгэнэ" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!