Газрын тосны үйлдвэрийн Гүн боловсруулалтын лицензтэй долоон байгууламжийн худалдан авалт, барилга угсралтын гэрээг хийжээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 23 секунд

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төслийн нэг болох Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн сүүлийн буюу Лицензтэй технологийн байгууламжууд (EPC 04)-ыг барьж байгуулах Ерөнхий гүйцэтгэгч компаниар шалгарсан БНЭУ-ын “Megha Engineering and Infrastructure Limited” (MEIL) компанитай Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 54 дүгээр тоот тогтоолын дагуу “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын гэрээг өчигдөр байгуулжээ.

Газрын тос боловсруулах үйлдвэр нь нийт 12 технологийн байгууламжтай байх бөгөөд эдгээрийн 7 нь Гүн боловсруулалтын лицензтэй технологийн байгууламжууд аж. Уг долоон байгууламжийг барих ажлыг дээрх гэрээний дагуу БНЭУ-ын MEIL компани гүйцэтгэхээр болж байна.

Уг багц ажилд хамаарах гүн боловсруулалтын технологийн байгууламжуудыг Францын “Axens”, Италийн “Kinetics Technology”, АНУ-ын “UOP Honeywell”, Голландын “Shell Global Solutions International” компаниудын технологийн лицензээр барьж байгуулах юм. Лиценз эзэмшигч компаниуд өөр өөрийн технологийн байгууламжуудын зураг төслийг боловсруулж дуусгажээ.

- Устөрөгчийн үйлдвэр (HGU) - Италийн “Kinetics Technology”

- Хүхэр ялгах байгууламж (SRU) - Францын “Axens”

- Бензин боловсруулах байгууламж (MS Block) - АНУ-ын “UOP Honeywell”

- Гидрокрекинг (HCU) - АНУ-ын “UOP Honeywell”

- Дизелийн гидроцэвэрлэгээ (DHDT)- АНУ-ын “UOP Honeywell”

- Шингэрүүлсэн шатдаг хий ялгах байгууламжууд (LPGU) - АНУ-ын “UOP Honeywell”

- Висбрекинг (VBU) - Нидерландын “Shell”

Энэтхэг төдийгүй олон улсад нефть-химийн болон дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлдэг, 34 жилийн туршлагатай MEIL компани нь гэрээнд тусгагдсаны дагуу дээрх 7 байгууламжийг 36-38 сарын дараа барьж дуусгах үүрэг хүлээж байна.

БНЭУ-ын Засгийн газрын 1,7 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 4 багц ажлаас бүрдэнэ.

  • EPC 01: Технологийн бус барилга байгууламж
  • EPC 02: Атмосферийн болон Вакуум нэрлэг, Ханасан хий ялгахбайгууламж, дагалдах, туслах байгууламжууд
  • EPC 03: Үйлдвэрийн Дулааны цахилгаан станц
  • EPC 04: Лицензтэй технологийн байгууламжууд

Эхний буюу EPC 01 багц ажилд хамаарах иргэний 9 барилга байгууламж, цахилгаан болон ус хангамжийн систем, үйлдвэрийн талбай дахь дэд бүтцийн ажил бүрэн дуусч, 2024 оны 11 сард улсын комисс хүлээн авчээ.

EPC 02, EPC 03 багц ажлын хувьд байгууламжуудын шугам хоолойн эстакад, технологийн зуухны суурийн бетон цутгалтын ажлууд дуусч, эстакадын ган бүтээцийн угсралтын ажлыг эхлүүлэх гэж байна. Үйлдвэрийн ДЦС-ын удирдлагын болон дэд станцын барилгын суурийн цутгалтыг хийж, үндсэн бүтээцийн ажил дуусаж байгаа аж.

Г.Пүрэвдэлгэр: Сошиалд цацагдаад буй мэдээллийг үнэн эсэхийг шалгана. Хэрэв үнэн бол задруулсан албан тушаалтныг олж тогтоон, хуулийн хариуцлага хүлээлгэнэ
Г.Пүрэвдэлгэр: Сошиалд цацагдаад буй мэдээллийг үнэн эсэхийг шалгана. Хэрэв үнэн бол задруулсан албан тушаалтныг олж тогтоон, хуулийн хариуцлага хүлээлгэнэ
 
Монгол Улс “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги“-а танилцуулна
Монгол Улс “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги“-а танилцуулна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!