Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баянзүрх дүүргийн 311 дүгээр цэцэрлэгт бүртгэгдсэн менингококкт халдварын хариу сөрөг гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

2025 онд менингококкт халдварын сэжигтэй гурван тохиолдол бүртгэгдэж, нэг нь нас барсан. Тэгвэл Баянзүрх дүүргийн 311 дүгээр цэцэрлэгт бүртгэгдсэн менингококкт халдварын хариу сөрөг гарчээ.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр "Баянзүрх дүүргийн шинэ цэцэрлэгт сэжигтэй тохиолдолтой нийлээд 9 хүүхэд байсан. Гэрээр нь тусгаарласан бөгөөд одоогоор эмнэлзүйн шинж тэмдэг байхгүй. Сошиалд өнгөрсөн шөнө тавигдсан мэдээлэл байна. Зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ халдварын шинж тэмдэг байдлыг мэдэхгүй менингококкт халдварын зарим постыг шэйрлэж өөрсдийн үзэл бодлыг бичсэн байдлаар хандаж байна. Тухайн эндсэн хүүхдийн менингококкт халдвар авч эндсэн байдлаар харж байна" гэх мэдээллийг өгч байв.

Ташрамд дурдахад, Баянгол дүүрэгт бүртгэгдээд байсан менингококкын сэжигтэй тохиолдол мөн үгүйсгэгдсэн юм.

Г.Дамдинням: АН өөрсдөө Засгийн газраас гарчихмаар байгаа юм дөө. Тэгээд шаардлагаа тавих хэрэгтэй
Г.Дамдинням: АН өөрсдөө Засгийн газраас гарчихмаар байгаа юм дөө. Тэгээд шаардлагаа тавих хэрэгтэй
 
Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр: Франц улсаас их хэмжээний мөнгө хахуульд авсан гэх мэтээр намайг хүнд гэмт хэрэгт гүтгэж, илт худал мэдээллийг зохион байгуулалттай тарааж байна