Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: “Тавантолгой“ компанийн үе үеийн удирдлагуудыг, 2018-2024 он хүртэлх албан тушаалтнуудыг шалгаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл угаартаж нас барсан 6 хүний хэргийн материал задарсантай холбоотойгоор мэдээлэл хийж байна. Энэ үеэрээ тэрбээр "6 хүний эрдэнэт хүний амь нас хохирч ар гэрт нь нөхөж баршгүй хүнд гарз тохиолдсонд эмгэнэл илэрхийлье. Энэхүү үйл явдлын хохирогч хилийн цэргийн ангийн байлдагч Одбаяр нь албаа үлгэр жишээ хариуцлагатай хааж байсан. Тиймээс сайдын хувьд уг асуудалд онцгойлон анхаарч ажиллаж байна. Энэ хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллага, АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Тавантолгой компанийн үе үеийн удирдлагуудыг, үйл ажиллагаатай холбоотой 2018-2024 он хүртэлх албан тушаалтнуудыг шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 29 түүхий эдийг шалгаж байна. Барьцалдуулагчийг нь шалгаж байна" гэлээ.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайдыг огцруулах санал гаргах тухай албан бичгээ боловсруулж байна
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайдыг огцруулах санал гаргах тухай албан бичгээ боловсруулж байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Х.Баттулга гэж хүнтэй үзэл бодол таардаг, таардаггүй зүйл олон бий
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Х.Баттулга гэж хүнтэй үзэл бодол таардаг, таардаггүй зүйл олон бий
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.