Ж.Чинбүрэн: Унтах гэж орондоо ороод сэрдэггүй ийм аймшигтай осол болохоос сэргийлж, иргэд хариуцлагатай сэрэмжтэй байхыг хүсье

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 7 секунд

Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө нэг гэр бүлийн зургаан хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тус гэр бүлээс амьд үлдсэн ганц хүн буюу Хилийн цэргийн 0184 дүгээр ангид алба хааж байсан том хүү О.Одбаяр өчигдөр олон нийтэд хандаж мэдээлэл хийсэн.

Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, "Хайртай ээжийгээ, дүү нар аа, хамаатны хүмүүсээ алдсан О.Одбаяр дүүд гүн эмгэнэл илэрхийлье. Эмч хүн, эцэг хүн, Улсын Их Хурлын гишүүний эрхийн хүрээнд гурван хоногийн өмнө болсон Утааны ерөнхий сонсгол ахалж ажилласны хувьд үнэхээр их харамсаж байгаагаа илэрхийлж байна. Хайртай бүх хүмүүсээ, бүтэн бүлээн гэр бүлээ нэгхэн шөнийн дотор алдах шиг харамсалтай, гарз хохирол энэ хорвоод хаана байх билээ. Дахин эмгэнэл илэрхийлье. Гурван хоногийн өмнө болж өнгөрсөн Утааны асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголоор ил болсон “шахмал түлшний стандартын зөрчил”-д маш яаралтай залруулга, сайжруулалтаа хийхийг шаардаж байна.

50.000 айлаа маш яаралтай угаар мэдрэгчтэй болгохыг шаардаж байна. 32 гишүүн бүрдүүлж Ерөнхий хяналтын сонсголын үр дүнг лавшруулж, түр хороо байгуулж, өнгөцхөн илээд өнгөрсөн утааны цаадах асуудлуудад илүү гүн орж ажиллахыг дэмжиж, уриалж байна гэлээ.

Унтах гэж орондоо ороод сэрдэггүй ийм аймшигтай осол болохоос сэргийлж ард иргэд маань зуух, галлагаа, яндан гэх мэт хувь хүнээс шалтгаалах зүйлст хариуцлагатай сэрэмжтэй байхыг хүсье.

О.Одбаяр дүүгийн гэр бүлийн гишүүдэд тохиолдсон ослыг хуулийн байгуулллага үнэн зөвөөр шалгаж тогтооно гэдэгт итгэж байна" гэжээ.

С.Одонтуяа сайд ... айлыг “НҮҮДЭЛЧИН“ зуух хэрэглээгүй байсан нь тогтоогдож байгаа гэв
С.Одонтуяа сайд ... айлыг “НҮҮДЭЛЧИН“ зуух хэрэглээгүй байсан нь тогтоогдож байгаа гэв
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхэд тасралтгүй өндөр халуурч, цочромтгой болох, ойрхон бөөлжвөл шууд эмчид ханд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхэд тасралтгүй өндөр халуурч, цочромтгой болох, ойрхон бөөлжвөл шууд эмчид ханд
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!