Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 37 настай эрэгтэй 1-11 насны гурван хүүхдийн хамт галд өртөж нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Баянзүрх дүүргийн 11-р хороонд энэ сарын 5-нд дөрвөн иргэн гэртээ шатаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байдаг. Хэргийг сануулахад, тухайн өдрийн 22.00 цагийн орчимд Онцгой байдлын байгууллагад галын дуудлага ирсэн бөгөөд галыг унтрааж, шалгалтын ажиллагаа явуулахад 37 настай эрэгтэй 1-11 насны гурван хүүхдийн хамт галд өртөж, амиа алдсан байна.

Уг асуудлаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Онцгой байдлын байгууллагаас галын улмаас хүмүүс нас барсан байна" гэх дуудлагыг ирүүлсэн. Энэ дагуу мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Галын дүгнэлтийг онцгой байдлын байгууллагаас гаргах учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ.

Талийгаачийн том хүүг мэдээлэл хийх үеэр татаж, чангаасан гэгдээд буй ИРГЭН: Гурав хоноод л мартдаг шүү дээ та нар. Ингэж бичлээ гээд та нар манай дүүг хамгаалж чадахгүй
Талийгаачийн том хүүг мэдээлэл хийх үеэр татаж, чангаасан гэгдээд буй ИРГЭН: Гурав хоноод л мартдаг шүү дээ та нар. Ингэж бичлээ гээд та нар манай дүүг хамгаалж чадахгүй
 
З.Мэндсайхан: Оюу толгойн гэрээнд эргэж харах олон асуудал байгаа ч иргэд зам хаах байдлаар хандаж буй нь зохисгүй
З.Мэндсайхан: Оюу толгойн гэрээнд эргэж харах олон асуудал байгаа ч иргэд зам хаах байдлаар хандаж буй нь зохисгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.