УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах албан бичиг боловсруулж, УИХ-ын гишүүдээс гарын үсэг цугуулж эхэлсэн талаараа мэдээлсэн билээ.
Энэ үеэр тэрбээр "ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл бол Ерөнхий сайдын солгой гар. Хөрөнгө хураах хуулиас эхлээд Монголын ардчиллыг "хумих" хуулиудыг оруулж ирж байна" гэв.
Дашрамд сануулахад, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл гэр бүлийн 6 гишүүнээ алдсан хүү О.Одбаярыг хуулийн хамгаалалтад авахаа мэдэгдэж, нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлсэн байдаг. Үүнээс гадна цахим орчинд талийгаачдын болон иргэн О.Одбаярын талаарх хувийн эмзэг мэдээлэл байж болзошгүй зүйл тавигдсан асуудалд шалгалтын ажиллагаа явуулж, мэдээлэл задруулсан этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэхээ мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!