Э.Бат-Үүл: Ардын намын авлигын цайзыг Л.Оюун-Эрдэнэ эвдэж эхэлснийг би хаана ч хэлнэ. Дахиад ч хэлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд

Хотын дарга асан Э.Бат-Үүл нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Шуурхай штабын зөвлөхөөр ажиллахаар болсон тухай мэдээлэл өнөөдөр ч олны анхаарлын төвд байна. Саяхан тэрбээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг авлигын эсрэг зоригтой тэмцсэн тухай твиттертээ жиргэсэн даруйдаа багагүй "хэрүүлийн алим" дэгдээв.

Тэрбээр "Иргэдийнхээ өмч хөрөнгийг хуу хурааж, хотыг нь харлуулж явсан тухай коммунистууд, чөлөөт зах зээлд шилжихэд авлига хээл хахуулийг цэцэглүүлэн хуйгаараа баяжицгаасан. Энэ их идээ уугааг уруу татагч нь, хамгаалагч нь халдашгүй цайз нь Монгол Ардын Нам байв. Оюун-Эрдэнэ энэ цайзыг эвдэж эхэлсэн гэдгийг би хаана ч хэлдэг. Би дахиад ч хэлэх болно! Капитализмыг, МАН-ыг авлигын бохироос цэвэрлэх нь түмэн зөв!" гэсэн юм.

ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр: Сошиалд явж буй мэдээллүүд худал. БЗД-т бүртгэгдсэн өчигдрийн сэжигтэй тохиолдлоос өөр тохиолдол нэмэгдээгүй
ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр: Сошиалд явж буй мэдээллүүд худал. БЗД-т бүртгэгдсэн өчигдрийн сэжигтэй тохиолдлоос өөр тохиолдол нэмэгдээгүй
 
Менингококкт халдвар илэрсэн сургууль цэцэрлэгийг цахимд шилжүүлжээ
Менингококкт халдвар илэрсэн сургууль цэцэрлэгийг цахимд шилжүүлжээ
Сэтгэгдэл (11)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!