Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Батзаяа: Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо буюу FIFA-аас аудитын хүн ирж байна шүү

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Хөлбөмбөгийн холбоог тойрсон санхүүжилттэй холбоотой асуудал маргаан дагуулж, хөлбөмбөг сонирхогчид, клубууд ээлж дараалан шаардлага хүргүүлж, эсэргүүцлээ илэрхийлсээр багагүй хугацааг үдлээ. Үүнтэй холбоотойгоор, олон улсын холбооноос аудит оруулахаар болсон байна. Энэ талаар Спортын тайлбарлагч Б.Батзаяа, "Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо буюу FIFA-аас аудитын хүн ирж байна шүү" гэжээ.

Тэрбээр өмнө нь "Манай улсын хөлбөмбөгийн холбоо 2016-2022 оны хооронд олон улсын хөл бөмбөгийн холбоо болон холбоодоос 11,4 сая ам.долларын тусламж авсан байдаг. Монгол төгрөгөөр ойролцоогоор 40 тэрбум төгрөг гэсэн үг. Гэтэл хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх нь байтугай дээд лигт орж байгаа багуудынхаа шагналын мөнгийг өгч чадахгүй байна" хэмээн мэдэгдэж байсан юм.

Орон нутгаас нийслэлийг зорин ирж буй эмчлүүлэгсдийн тоог Хөвсгөл аймгийн иргэд тэргүүлж байна
Орон нутгаас нийслэлийг зорин ирж буй эмчлүүлэгсдийн тоог Хөвсгөл аймгийн иргэд тэргүүлж байна
 
Хүүхдийн баярын төв тайзны тоглолтод Foux, ThunderZ,  Davaidasha, Becca нарын  300 гаруй уран бүтээлч оролцоно
Хүүхдийн баярын төв тайзны тоглолтод Foux, ThunderZ, Davaidasha, Becca нарын 300 гаруй уран бүтээлч оролцоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.