“Хэрэв цагдаагийн алба хаагч хувийн нууц задруулсан нь тогтоогдвол ЦЕГ-ын даргад хариуцлага тооцно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 30 секунд

Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө нэг гэрийн зургаан хүн угаартаж нас барсан иргэдийн мэдээлэл цахим орчинд цацагдсан нь нийгэмд багагүй бухимдал төрүүлээд байгаа билээ. Тэгвэл ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл уг асуудлаар мэдээлэл хийж байна.

Тэрбээр "Хохирогчдын хувийн эмзэг мэдээллийг агуулсан тэр мэдээллийг харахад цагдаагийн мэдээлэл мэтээр бичигдсэн байна лээ. Өчигдөр 21:00 цагийн үед тавигдсан. Энэ нь Эрүүгийн хуулийн хариуцлага хүлээлгэх заалттай.

Хэрэв албан тушаалын хүрээнд олж авсан мэдэллээ задруулсан бол 5 хүртэлх жилийн хорих ялтай. Өнөөдөр ийм хүнд нөхцөлд байгаа тэр хүү хамаатан саданд энэ нь маш хүндээр тусна. Албаны журмаар олж авсан мэдээллээ цацсан бол гэмт хэрэг шүү.

Өчигдөр шөнө яаралтай ажлын хэсэг байгуулсан. Энэ мэдээлэлд дурдсан зарим нэг мэдээлэл нь цагдаагийн байгууллагад байхгүй үнэнтэй нийцэхгүй мэдээлэл байсан. Албаар тараасан гэж үзэж байна. Цагдаагийн байгууллага уг хэргийг илрүүлэхийн төлөө бүх хүчээрээ ажиллаж байна. Хэрвээ мэдээллийг цагдаагийн албан хаагч задалсан бол тухайн албан хаагчаас гадна ЦЕГ-ын даргын удирдлагуудад хариуцлага ТООЦНО" гэлээ.

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Угаартаж нас барсан 6 хүний нийтэд задарсан гэх хэргийн материалд үнэнтэй нийцэхгүй мэдээлэл байсан. Албаар тараасан гэж үзэж байна
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Угаартаж нас барсан 6 хүний нийтэд задарсан гэх хэргийн материалд үнэнтэй нийцэхгүй мэдээлэл байсан. Албаар тараасан гэж үзэж байна
 
ШУУД: Ерөнхий сайдыг огцруулах албан бичиг боловсруулсан талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу мэдээлэл хийж байна
ШУУД: Ерөнхий сайдыг огцруулах албан бичиг боловсруулсан талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу мэдээлэл хийж байна
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!